Баяртай.....

бичсэн: Romeo төрөл: Миний шүлэг

Хархан нүднээс чинь гунигийн нулимс гүн шөнийн оддоос олон харвуулсандаа

Хайрын нэртэй хурмын бөгж,  хуруунд минь таарах ч, сэтгэлд минь таарахгүй нээ  уучлаарай

Өхөөрдөм чиний хайрын галанд түлэгдчих нь гэж айсан харцаа нуулгүй гомдоосон дурсамжийг

Өнгөрсөн луу буцаж сэтгэлээ эргүүлэхгүйгээс хойш ирээдүйд хайрлах итгэл надад алга уучлаарай.

Өөрийг чинь гэх “гэгээн” дөлгүй зүрхэнд  хайрын болзоонд чамайг ганцаар зогсоох зориг  даанч алга

Өвлийн мэт жаврыг, дэврүүн итгэлд чинь хуруулсан нөмөргүй сэтгэлийг минь уучлаарай. 

Гял хархан үсний чинь намриаанд  хоргодоод буцахгүй гэж эмээсэн

Гунигтаа хоргодож, жаргалаас зугтаасан, бодлоос тушаатай сэтгэлийг минь уучлаарай.

 

Хугацаа алсрах тусам гунигийн сүүдэр сэтгэлд чинь бүдгэрнэ хонгорхон минь

Хязгааргүй дурсамжийн далайд төөрсөн, өнчин далбаат завинаас минь

Хорвоод ижилгүй хайртайгаа, халуухан дулаан инээмсэглэлтэйгээ буцдаа

Хөврөх цагийн уртад тэд чинь өөр хүнд жаргал нэмэхэд, өнгөрсөнд харин би мартагдана

 

Хөх уст холын нуурын дун цагаахан хун чамайгаа, мартахгүй ээ, баяртай ............

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

ярзайтал инээх ярзайтал инээх ирмэх
бичсэн Зочин цаг: 16:40, 2009-12-18 | Холбоос | |



:-)
 
xaax