Зогсдоггүй юм цаг хугацаа, харин буцдаггүйг санаарай Замхарч хоцорсон гунигийг хөндвөл, хайрынхаа галыг унтраасанд тоц!
бичсэн: Romeo төрөл: Миний шүлэг
Оргилуун яваа цагтаа хээрийн гөрөөс шиг холдлоо ч
Огоорч, зовох цагт чинь орхиж үргэхгүй чамаас
Гомдож чадахгүй чамдаа, хонгорхон насны хайрт минь
Гэмшиж харуусах зүйл гэнэн насанд минь байхгүй
Одод гэрэлтсэн нүднээс чинь хүйтэн нулимас бүү унаг, зовлонгоос чамайг харамлья
Одож буй цаг хугацаанд гунигаан тэгээд үлдээ, жаргалыг харин амльяТамын зовлон нүүрлэхэд холдож орхихгүй чамайг
Туниж лав чадахгүй чамдаа, идэрхэн насны хайрт минь
Танихгүй өнгөрөх зориг дэврүүн зүрхэнд минь байхгүй.
Жаргал гэрэлтэх харцанд чинь гунигийн сүүдэр бүү унаг, зовлонгоос чинь хүртэл харамлья чамайг
Жам нь ижилгүй хорвоод харин жавхаа төгс амьдралыг амлья чамдаа