2010-06-07

Дөрвөн мөрт

бичсэн: Romeo төрөл: Миний шүлэг
Бороон дусал зөөлхөн гэгч нь илбэн

Болчимгүй сэтгэл гишигдэн шивнэлдэнэ

Гэнэ гэнэхэн санаа алдан санагалзахад

Гунигтай минь хамт газарт шингэн уусна ....

2010-04-28

Дөрвөн мөрт

бичсэн: Romeo төрөл: Миний шүлэг

Зөрөөд өнгөрөх салхи чиний үнэрийг аваад явсан

Зүсрэх бороон дусал гунигийг минь угаагаад үлдсэн

Зөөлөн инээмсэглэсэн төрх чинь зүүдэн дунд замхарсан

Зөвхөн дурсамж, мөрөөдөл надтай ханьсан үлдсэн


2010-04-22

Дөрвөн мөрт

бичсэн: Romeo төрөл: Миний шүлэг
Анхны бороо надад гомдоод шөнө орсонгүй юу

Ариун хайрын дурсамжийг зөөлөн дуслаар угааж

Амин итгэл тээж хүлээсэн учралыг  холдуулсан

Тэр өдөр анхны бороо өглөө орсоон............

2010-04-06

Дөрвөн мөрт

бичсэн: Romeo төрөл: Миний шүлэг

Уран намирах үсийг чинь дэрлээтэй нэг хонохсон

Уянгалаг хоолойд чинь бүүвэйлүүлж, нэг зүүдлэхсэн

Хархан нүдний чинь давхраанд эвхээтэй нэг хонохсон

Халуун амьсгалд чинь бүлээцэн жаргаж нэг зүүдлэхсэн


2009-12-17

Зогсдоггүй юм цаг хугацаа, харин буцдаггүйг санаарай Замхарч хоцорсон гунигийг хөндвөл, хайрынхаа галыг унтраасанд тоц!

бичсэн: Romeo төрөл: Миний шүлэг

 

Оргилуун яваа цагтаа хээрийн гөрөөс шиг  холдлоо ч

Огоорч,  зовох цагт чинь орхиж үргэхгүй чамаас 

Гомдож чадахгүй чамдаа, хонгорхон насны хайрт минь

Гэмшиж харуусах зүйл гэнэн насанд минь байхгүй

Одод гэрэлтсэн нүднээс чинь хүйтэн нулимас бүү унаг, зовлонгоос чамайг харамлья

Одож буй цаг хугацаанд гунигаан тэгээд үлдээ, жаргалыг харин амлья


Танхилхан гоё солонгийн адил хүрэхэд хол жаргалаа ч

Тамын зовлон нүүрлэхэд холдож орхихгүй чамайг 

Туниж лав чадахгүй чамдаа,  идэрхэн насны хайрт минь

Танихгүй өнгөрөх зориг дэврүүн зүрхэнд минь байхгүй.

Жаргал гэрэлтэх харцанд чинь гунигийн сүүдэр бүү ун...


2009-12-17

Баяртай.....

бичсэн: Romeo төрөл: Миний шүлэг

Хархан нүднээс чинь гунигийн нулимс гүн шөнийн оддоос олон харвуулсандаа

Хайрын нэртэй хурмын бөгж,  хуруунд минь таарах ч, сэтгэлд минь таарахгүй нээ  уучлаарай

Өхөөрдөм чиний хайрын галанд түлэгдчих нь гэж айсан харцаа нуулгүй гомдоосон дурсамжийг

Өнгөрсөн луу буцаж сэтгэлээ эргүүлэхгүйгээс хойш ирээдүйд хайрлах итгэл надад алга уучлаарай.

Өөрийг чинь гэх “гэгээн” дөлгүй зүрхэнд  хайрын болзоонд чамайг ганцаар зогсоох зориг  даанч алга

Өвлийн мэт жаврыг, дэврүүн итгэлд чинь хуруулсан нөмөргүй сэтгэлийг минь уучлаарай. 

Гял хархан үсний чинь намриаанд  хоргодоод буцахгүй гэж эмээсэн

...