Дөрвөн мөрт
Болчимгүй сэтгэл гишигдэн шивнэлдэнэ
Гэнэ гэнэхэн санаа алдан санагалзахад
Гунигтай минь хамт газарт шингэн уусна ....
Зөрөөд өнгөрөх салхи чиний үнэрийг аваад явсан
Зүсрэх бороон дусал гунигийг минь угаагаад үлдсэн
Зөөлөн инээмсэглэсэн төрх чинь зүүдэн дунд замхарсан
Зөвхөн дурсамж, мөрөөдөл надтай ханьсан үлдсэн
Уран намирах үсийг чинь дэрлээтэй нэг хонохсон
Уянгалаг хоолойд чинь бүүвэйлүүлж, нэг зүүдлэхсэн
Хархан нүдний чинь давхраанд эвхээтэй нэг хонохсон
Халуун амьсгалд чинь бүлээцэн жаргаж нэг зүүдлэхсэн
Оргилуун яваа цагтаа хээрийн гөрөөс шиг холдлоо ч
Огоорч, зовох цагт чинь орхиж үргэхгүй чамаас
Гомдож чадахгүй чамдаа, хонгорхон насны хайрт минь
Гэмшиж харуусах зүйл гэнэн насанд минь байхгүй
Одод гэрэлтсэн нүднээс чинь хүйтэн нулимас бүү унаг, зовлонгоос чамайг харамлья
Одож буй цаг хугацаанд гунигаан тэгээд үлдээ, жаргалыг харин амльяТамын зовлон нүүрлэхэд холдож орхихгүй чамайг
Туниж лав чадахгүй чамдаа, идэрхэн насны хайрт минь
Танихгүй өнгөрөх зориг дэврүүн зүрхэнд минь байхгүй.
Жаргал гэрэлтэх харцанд чинь гунигийн сүүдэр бүү ун...
Хархан нүднээс чинь гунигийн нулимс гүн шөнийн оддоос олон харвуулсандаа
Хайрын нэртэй хурмын бөгж, хуруунд минь таарах ч, сэтгэлд минь таарахгүй нээ уучлаарай
Өхөөрдөм чиний хайрын галанд түлэгдчих нь гэж айсан харцаа нуулгүй гомдоосон дурсамжийг
Өнгөрсөн луу буцаж сэтгэлээ эргүүлэхгүйгээс хойш ирээдүйд хайрлах итгэл надад алга уучлаарай.
Өөрийг чинь гэх “гэгээн” дөлгүй зүрхэнд хайрын болзоонд чамайг ганцаар зогсоох зориг даанч алга
Өвлийн мэт жаврыг, дэврүүн итгэлд чинь хуруулсан нөмөргүй сэтгэлийг минь уучлаарай.
Гял хархан үсний чинь намриаанд хоргодоод буцахгүй гэж эмээсэн
...